ШУУД: Нийт иргэдийн дунд халдвартай хүн явж байх магадлал өндөр байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан цаг үеийн мэдээлэл хийж байна. Тэрбээр:
-Өнөөдрийн байдлаар шалтгаан тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна. "Мөнххада" компани, Баянзүрх дүүргийн гэр бүлийн хоёр хүн, Баянгол дүүргийн сайн дураараа өгсөн хоёр иргэн, мөн Баянзүрх дүүргийн шинжилгээнд илэрлээ.
Сүүлийн илэрч байгаа тохиолдол хаанаас илэрч байгаа нь тодорхойгүй. Нийт иргэдийн дунд халдвартай иргэд явж байх магадлал өндөр байна. "Мөнххада"-гийн ажилчид болон дархлаа султай иргэний халдварын эх сурвалж тогтоогдоогүй байна. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд тодорхойгүй голомттой холбоотой 18 тохиолдол бүртгэгдлээ хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ