Н.Мөнх-Оргилын цаазын ялыг хэвээр үлдээлээ
Хөвсгөл аймагт найман настай охиныг мөчилж хөнөөсөн Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг нийслэлийн Шүүхэд өчигдөр хэлэлцэж анхан шатны шүүхээс оноосон цаазын ялыг хэвээр баталлаа.
Түүнийг өнгөрөгч 2010 онд насанд хүрээгүй хүүхэд зэрлэгээр хөнөөсөн, хүчирхийлсэн хэрэгт сэжиглэн шалгаж нотлох баримтаар тогтоогдсон гэж үзэн Чингэлтэй дүүргийн шүүхээс ялын дээд хэмжээ оноосон юм.
Н.Мөнх-Оргил хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ