Израиль вакцинжуулалтаараа бусад орноос тэргүүлж байна

img

Бусад орнуудаас илүүтэйгээр Израиль улсад вакцинжуулалт хурдацтай явагдаж байгаа бөгөөд энд хэдийнэ хүн амынхаа 12 хувийг вакцинд хамруулсан, нэг сарыг дотор энэ үзүүлэлтийг 20 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Энэ талаар вакцинжуулалтын статистикийг хөтөлдөг Оксфордын их сургуулийн мэдээлэл харуулж байгаа юм. Түүнчлэн Израиль улс 65-аас дээш насныхны 45 хувийг вакцинд хамруулж амжсан гэнэ. 

 

Израильд нэгдүгээр сарын гуравны байдлаар хэдийнэ 1 сая тун вакцин хийсэн байна. Энэ улс 9.2 сая хүн амтай бөгөөд 100 хүнд ноогдох тунгийн тоогоор вакцинжуулалт эхэлсэн бусад орнуудаас түрүүлж байгаа гэнэ. Израилийн араас 3.49 гэсэн үзүүлэлттэйгээр Бахрейн, 1.47 гэсэн үзүүлэлттэйгээр Их Британи улс тус тус бичигджээ.

 

Харин хүн амьд ноогдох хувиар биш тоон үзүүлэлтээр бол Хятад улс тэргүүлж байгаа гэнэ. Энэ улсад хэдийнэ 4.5 тун вакцин хийжээ. Үүний араас 2.79 сая тун вакцин хийсэн АНУ, 1 сая тун хийсэн Британи бичигдсэн бол хувьд шилжүүлсэн дүнгээр тэргүүлж буй Израиль нэг тун вакцин хийсэн гэдгээрээ тоон үзүүлэлтийн хувьд дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байна. 

 

The Times of Israel сонины мэдээлснээр Израильд вакцинжуулалтыг хурдацтайгаар хийж байгаа ч коронавирусийн тархалтыг зогсоохын тулд богино хугацааны, илүү хатуу хөл хорио тавихаар засгийн газар нь хэлэлцэж байгаа гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдсэн байна. Үүний дараа эдийн засгаа сэргээхийн тулд хөл хориог сулруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ