ВИДЕО: Тесла Модел 3 цахилгаан машин 1200 км замыг автомат жолоодлогоор туулжээ

FSD автомат жолоодлогын идэвхжүүлсэн системтэй Tesla Model 3 цахилгаан машин жолооны ард байх жолоочийн бараг оролцоогүйгээр Сан-Францискогоос Лос-Анжелес хүрч, эргээд энэ замаараа буцжээ.

 

Энэ хотуудын хоорондын зай 600 гаруй километр байдаг бөгөөд ингэснээр Теслагийн цахилгаан машин 1200 гаруй км замыг автомат жолоодлогоор туулсан гэсэн үг юм. 

 

Тесла компани FSD системээ 2019 онд танилцуулж байсан. Энэ нь цахилгаан машинууд жолоочийн оролцоо багатайгаар өгөгдсөн чиглэлээр явах боломжтой систем аж. Лос-Анжелес хот руу явах замд жолооч ганцхан удаа жолоодлогод оролцсон байна. Зам дээр овоолсон хог байсныг тойрохын тулд жолооч оролцсон бөгөөд буцах замыг машин дан автомат жолоодлогоор туулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хахаха:
овоолсон хог байвал тэгээд онхолдоно, түүхии бнааа,, 120км цаг доод хурд нь явж бгаа, үхэл шууд
2021-01-05