2021 оны эрсдлүүдийг шинжээчид нэрлэлээ

img

Нью-Йорк хотноо төвтэй Eurasia Group консалтингийн компанийн шинжээчид 2021 онд дэлхий дахин нүүр тулж мэдэх эрсдлүүдийн жагсаалтыг гаргажээ. 

 

Энэ жагсаалтыг Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй "хуваагдмал Америк" тэргүүлж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд Жо Байден очсоноос хойш тус улсын хүн амын тал нь  төрийн тэргүүн бүрийг хууль бус гэж үздэг эрин эхлэх гэнэ. Энэ нь дэлхий дахины геополитикийн нөхцөл байдалд нөлөөлж, энэ салбарт хямрал нүүрлэнэ гэж шинжээчид үзсэн байна. 

 

Жагсаалтын хоёрдугаарт коронавирус багтжээ. Вакцинжуулалт эхэлснээр нийгмийн баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж, ингэснээр олон оронд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүснэ гэж шинжээчид таамаглажээ. Түүнчлэн цар тахлын улмаас ажлын байр багасч, эрх баригчдад итгэх итгэл алдарч, хөгжиж буй орнуудын өр улам өснө гэж шинжээчид онцолсон байна. 

 

Эрсдлийн жагсаалтын гуравдугаарт олон улсын өрсөлдөөнд хүргэх цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэл багтжээ. Цаашлаад энэ жагсаалтад АНУ, Хятадын хоорондын харилцааны хурцадмал байдал, Туркийн эдийн засгийн асуудлууд, Ангела Меркель ХБНГУ-ын канцлерын постыг орхих, түүнчлэн газрын тосны үнийн улмаас Ойрх Дорнодын орнуудын эдийн засаг буурах зэрэг эрсдлүүд багтсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ