Вакцинд үл итгэгч 500 тун тарилгыг санаатайгаар сүйтгэжээ

Америкт эмнэлгийн ажилтан хөргүүрээс Модернагийн 57 багц вакциныг зориуд гаргаж, 500 тун вакциныг ашиглах боломжгүй болгосон хэрэг гарчээ.
АВС агентлагийн мэдээлснээр эмнэлгийнх ажилтныгр Стивен Бранденберг гэх бөгөөд тэрбээр урьдчилан сэргийлэх тарилга хүний ДНК-г өөрчилж, эрүүл мэндэд хор учруулдаг гэж үздэг тул зориудаар вакциныг сүйдлэн, үүнийхээ төлөө саатуулагджээ.
Тэрбээр Висконсин мужийн нэгэн эмнэлэгт ажилладаг аж. Саатуулагдсаныхаа дараа Модерна компанийн 57 хайрцаг вакциныг хөргүүрээс зориудаар гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Висконсин мужийн цагдаагийн газрынх мэдээлснээр вакцин зориулалтын бус газарт 12 цаг байсны улмаас 500 тун вакцин ашиглах боломжгүй болсон бөгөөд хохирлын хэмжээ 8-11 мянган ам.доллар болсон гэнэ.
Нэгдүгээр сарын дөрөвний өдөр болсон шүүх хурлаар вакцинуудыг бүрэн шалгах шийдвэр гаргасан байна. Тарилгуудын бүх тун устаагүй бол Бранденбергийг эрүүгийн хэрэг биш захиргааны хэрэг зөрчилд буруутайд тооцох гэнэ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ