Хонконгт сөрөг хүчний 50 хүнийг баривчлав

img

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөнд сэжиглэж Хонконгийн сөрөг хүчний 50 зүтгэлтнийг баривчилсан талар  South China Morning Post мэдээлжээ. 

 

"Тэднийг хорлон сүйтгэх ажиллагаанд сэжиглэн саатуулсан" гэж эх сурвалж мэдээлсэн байна. Баривчлагдсан хүмүүсийн дунд сөрөг хүчнээс Хууль тогтоох зөвлөлд ажиллаж байсан депутатууд, нийгмийн идэвхтнүүд багтаж байгаа гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хожим нь цар тахлын улмаас хойшлогдсон Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийн өмнө сөрөг хүчнээс нэр дэвшигчдийг сонгох сунгаа зохион байгуулсантай холбоотойгоор тэднийг баривчилжээ. Өнгөрсөн оны долдугаар сард энэ сунгаа болсон бөгөөд үүнийг БНХАУ "хууль бус манипуляци" хэмээн нэрлэж байв.

 

Энэ удаагийн баривчлах ажиллагаа нь Хонконг дахь Үнэдсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг БНХАУ-ын парламент өнгөрсөн оны зургадугаар сарын 30-ны өдөр баталснаас хойших хамгийн том баривчилгаа боллоо. Аюулгүй байдлын хууль нь салан тусгаарлах, алан хядах, төрийн эрх мэдлийг тасалдуулах, гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдах зэрэг гээмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой, ялын дээд хэмжээ болгон бүх насаар нь хорих ял тусгагдсан гэж Бээжин мэдэгдэж байлаа. 

 

Энэхүү эрхзүйн актыг баталсны дараа сөрөг хүчний идэвхтнүүд Хонконгт засгийн газрын эсрэг үйл ажиллага явуулж, ингэснээр олнор баривчлагдан, зарим нь хилийн чанад руу дүрвэж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ