Хамтран ажиллах төлөвлөгөөг баталгаажуулжээ

Булган аймгийн Онцгой байдлын газраас Хилийн 0286 дугаар ангитай хамтран ажиллах төлөвлөгөө гаргаж, баталгаажууллаа.
Хамтын ажиллагаа нь хилийн бүс, зурваст хүн, малын гоц халдварт өвчин, ойн болон объектын гал түймэр, гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг бэхжүүлж, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм.
Хамтран ажиллах төлөвлөгөөнд 24 асуудлыг тусгаж, биелэлтийг хангаж ажиллана гэж Булган аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ