Б.Ууганбаяр: Улаанбаатар хотод тэг зогсолт хийх асуудал яригдаагүй

ЭМЯ, УОК-ын Шуурхай штаб, ГХЯ, ХӨСҮТ-өөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
УОК-ын Шуурхай Штабын дэд дарга Б.Ууганбаяр:
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 37 тусгаарлах байранд 1708 иргэн байгаа. Үүнээс Улаанбаатар хотод 31 тусгаарлах байр бий. Харин орон нутагт 6 тусгаарлах байр байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 36 иргэн нэмж тусгаарласан. Дотоод шилжих хөдөлгөөнд 24 иргэнийг шилжүүлэн тусгаарласан. Мөн 6 иргэн гэрийн ажиглалтад шилжсэн. Сүүлийн 72 цагийн байдлаар 175 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 629 иргэн, орон нутгийн хэмжээнд 41 иргэн, нийт 671 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Өнөөдөр зарим буудлаас шилжилт хөдөлгөөн зохион байгуулсан. ХӨСҮТ-рүү нийт 33 шилжүүлэх ажиллагааг зохион байгууллаа.
Иргэдийн дунд Улаанбаатар хотод тэг зогсолт хийнэ гэсэн мэдээлэл гарч байна. Коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулаад шинжилгээ зохион байгуулж байгаа. "Нэг өрх-нэг шинжилгээ" гэж хэрэгжүүлж байгаа. Өмнө Улаанбаатар хотод НОК, НЭМБ-аас 40 цэгээр дамжуулан 72700 өрхөд шинжилгээ хийсэн. Мөн Баянзүрх дүүрэгт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн дүүргийн 88 мянган өрхөд шинжилгээ зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд 410 мянган өрхөд шинжилгээ зохион байгуулах судалгаа хийж байгаа. Удирдлагын түвшинд Улаанбаатар хотод тэг зогсолт хийх асуудал яригдаагүй. Улаанбаатар хотод тэг зогсолт хийхгүй. Та бүхнийг буруу мэдээлэл авч сандарч үймэхгүй байхыг зөвлөж байна. Улаанбаатар хотод тэг зогсолт хийхэд хүндрэлтэй боломжгүй. Судалгаа хийж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ