ВИДЕО: Баянгол дүүрэгт хэсэгчлэн хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо

13:00 цаг:
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хаасан. Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж байгаа.
Иргэдийг шинжилгээнд хамруулж байна
10:20 цаг:
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны тодорхой байршилд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан хэсэгчлэн хааж, халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг 2021 оны 01 дүгээр сарын 08-ны 06:00 цагаас эхлэн зохион байгуулж байна.
Энэ хүрээнд явуулын 46 баг дээрх хороодын 20 гаруй мянган иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах бөгөөд эрүүл мэндийн байгууллагын 230 ажилтан, цагдаа болон онцгой байдлын 236 албан хаагч ажиллаж байна.
Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг өнөөдрөөс эхлэн амралтын өдрүүдэд зохион байгуулж, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.
Үүнтэй холбогдуулан бусад дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгийн тоог багасгаж, дүүрэг тус бүрт 1 цэг ажиллуулна. Иймд иргэдийг шаардлагагүй тохиолдолд шинжилгээний цэгүүдэд очиж, ачаалал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.
БУСАД ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГ:
-
Баянзүрх дүүрэг: -142-сургууль
-
Сонгинохайрхан дүүрэг: -9 дүгээр сургууль
-
Сүхбаатар дүүрэг: -58 дугаар сургууль
-
Хан-Уул дүүрэг: -7 дугаар сургууль
-
Чингэлтэй дүүрэг: -39 дүгээр сургууль
-
Баянгол дүүрэг: -13 дугаар сургууль.
Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222 дугаараас лавлах боломжтой
09:10 цаг:
Баянгол дүүргийн 5,6-р хорооны тодорхой байршилд хязгаарлалтын дэглэм хэсэгчлэн тогтоож тандалт, илрүүлгийн шинжилгээг /2021.01.08-09/ зохион байгуулна.
Явуулын 50 баг нийт 300 хүний бүрэлдэхүүнтэйгээр байр тус бүрээр очиж PCR шинжилгээг авах тул иргэн бүр шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Дээрх хоёр хорооны иргэдээс тандалт илрүүлгийн шинжилгээг хоёр хоногийн хугацаанд авч, хязгаарлалтын дэглэмийг цуцлах юм.
Хязгаарлалт тогтоосон 5,6 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сан, бусад хөдөлгөөн хэвийн явагдана. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг 1800-1222 дугаараас лавлах боломжтой.
Хязгаарлалттай холбоотой тухайн хороонд амьдардаг иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хаасан байна
08:30 цаг:
Улсын гуравдугаар төв эмнэлэг, 10 дугаар хороолол орчимд өнөөдрийн 06:00 цагаас эхлэн хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо. Энэ хэсэгт нийслэлийн Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хамаардаг. Тус хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 11-ний 06:00 цаг хүртэл гурван хоногийн хугацаанд хөдөлгөөний хязгаарлалт тогтоолоо.
Баянгол дүүргийн Засаг даргын шийдвэрээр 25 дугаар эмийн сангаас Саппорагийн уулзвар, Гэмтлийн эмнэлгээс UB палас хүртэл хязгаарлалт хийсэн байна. Хязгаарлалттай холбоотой тухайн хороонд амьдардаг иргэдийн хөдөлгөөнийг бүрэн хаасан байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ