Даваа гарагаас QR шаардлагагүйгээр автомашинаа унаж болно

Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:
-Нийт 18 чиглэлийн үйл ажиллагааг хориглож бусад салбарын ажил даваа гарагийн 06.00 цагаас хэвийн явагдана. Мөн тээврийн хэрэгслийн QR зөвшөөрлийг ашиглахаа болино. Дугаарын хязгаарлалтын дагуу нэг өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлагдаад бусад өдөрт энгийн зорчих горим хэвийн үргэлжилнэ.
Хот, хоорондын хөдөлгөөний хувьд Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд тавигдах хорионы дэглэм хэвээр үргэлжилнэ. Зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд Улаанбаатараас гарахад PCR шинжилгээний хариуг зайлшгүй шаардана" гэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ