Блүмберг "Спутник V" вакцинд итгэх шалтгаануудыг нэрлэжээ

img

Блүмберг агентлагийн шинжээч Оросын "Спутник V" вакциныг коронавирусээс сэргийлэх бусад вакцинтай харьцуулан, энэ бэлдмэлд итгэх боломжтой хэмээн дүгнэжээ. 

 

Тодруулбал, Блүмберг хэвлэлийн эмзүйн сэдвээрх ахлах тоймч Сэм Фазели "Спутник V" вакцинд итгэх хүчин зүйлсийг нэрлэсэн байна.

- Орос вакцины урьдчилсан захиалгын тоогоор вакцин үйлдвэрлэгч орнууд дунд эхний тавд багтаж байна.

- Вакцин эмнэлзүйн туршилтын гурав дахь үеийг давсан бөгөөд завсрын үе бүрд 90 хувиас дээш үр дүн үзүүлсэн.

- Англи, Шведийн АстраЗенека вакцин боловсруулагчид урьдчилан сэргийлэх тарилгынхаа үр дүнг дээшлүүлэх тал дээр Оросын Гамалеягийн нэрэмжит төвийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байна.

 

"Хэдийгээр шинжлэх ухааны сэтгүүлүүдэд гурав дахь шатны эмнэлзүйн туршилтын үр дүнг нийтлүүлээгүй байлаа ч гэсэн эдгээр баримтуудыг харахад "Спутник V" барууны лабораториудад боловсруулсан бусад вакцинуудтай адил хүчтэй нэр дэвшигч байж болох нь харагдаж байна" хэмээн Сэм Фазели дүгнэжээ. 

 

Энд дуулгахад, Оросын "Спутник V" вакцин дэлхийн анхны коронавирусийн вакцин болсон юм. Орост  энэ вакциныг ашиглан өргөн цар хүрээтэй, үнэ төлбөргүй, сайн дурын үндсэн дээр вакцинжулалт хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар Оросын  сая гаруй иргэн вакцинжуулалтад хамрагдсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

e:
e
2021-01-22