Иргэд 21 мянган төгрөгөө авч эхэлнэ
“Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт олгож буй 21 мянган төгрөгийг ирэх долоо хоногоос олгож эхэлнэ.
Албаны эх сурвалжийн өгч буй мэдээллээр Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг энэ сарын 5-нд төрийн санд шилжүүлсэн аж. Төрийн сан нь аймаг, нийслэл, орон нутгийнхаа салбар руу хэзээ шилжүүлэх нь тодорхойгүй байгаа гэнэ.
Гэхдээ ирэх долоо хоногоос эхэлж Хадгаламж болон Хаан банкаар дамжуулж “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг олгохоор болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ