Б.Ууганбаяр: Одоогоор газар хөдлөлттэй холбоотой хохирлын мэдээ гараагүй

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нарын албаны хүмүүс оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Газар хөдлөлтийн талаар болон улсын хэмжээнд үүссэн хохирлын хэмжээг тодорхойлсон уу?
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр:
-Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдлөлтийн нөхцөл байдал үүслээ. Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг.
Магнитуд гэдэг нь: Газрын хөрсөн дор, газар хөдлөлт болж байгаа төвийг хэмжиж байгаа үзүүлэлтийг хэлнэ.
Балл гэдэг нь: Газрын хөрсөн дээр буюу хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгаа хэмжээг хэлнэ. Шаталбар нь 12 хүртэл байдаг.
Улаанбаатар хотоос 660 км газарт:
-
5:32 цагт 6.5 магнитуд
-
5:42 агт 5.1 магнитуд
-
05:47 цагт 4.6 магнитуд
-
06:02 цагт 5.3 магнитуд
-
06:10 цагт 5.0 магнитуд
-
07:02 цагт 5.6 магнитуд нийт 6 удаагийн хүчтэй газар хөдлөлт болсон.
Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхийллийн тоо давтамж нэмэгдэж байгаа. Үүнийг 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өссөн байна. Манай орны нутаг дэвсгэрт 2020 онд 44462 удаагийн газар хөдлөлт мэдрэгдсэн. Энэ нь газар хөдлөлтийг хэмжих багажид мэдрэгдэж байгаа үзүүлэлт юм. Жишээлбэл,
-
3-3.9 хүртэлх магнитуд 143
-
4-4.9 хүртэлх магнитуд 38
-
5-5.9 хүртэлх магнитудын хүчтэй газар хөдлөлт 5 удаа тус тус болжээ.
Газар хөдлөлт ихэвчлэн уулархаг болон нутгийн баруун хэсэг, хойд хэсгүүдэд тохиолдол байгаа. Өмнө нь тохиолдол байсан хүчтэй газар хөдлөлтөөс хоёр том газар хөдлөлт манай улсад тохиолдож байсан.
Газар хөдлөлт 100 км тутамд 1 баллаар хүч нь суларч мэдрэгддэг. Гэсэн ч Улаанбаатар хотод газар хөдлөлт мэдрэгдлээ. Одоогоор газар хөдлөлттэй холбоотой хохирлын мэдээ гараагүй.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах байнгын ажиллагаатай зөвлөл байдаг. Уг байнгын ажиллагаатай зөвлөлийг Монгол Улсын Шадар сайд ахладаг. Уг зөвлөлөөс газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлыг хангах хариу арга хэмжээний төлөвлөлтийг хийх сүүлийн таван ажил олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж явуулсан.
Газар хөдлөлт бол байгалийн үзэгдэл. Тиймээс иргэд та бүхэн айж сандралгүй заавар зөвлөмж аваарай.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ