Т.Доржханд: Урт хугацааны зээл гаргаснаар 200 мянган ажлын байрыг хамгаалах боломж байна

img

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга  Т.Доржханд:

 

-200 мянган ажлын байрыг хамгаалах боломж нь байна. Тогтоолын төслийг судлаачдын баг танилцуулж байгаа. Зөвлөмжийг нь Засгийн газарт хүргүүлнэ. Танилцуулбал,

 

Гурван их наяд төгрөгийн эх үүсвэрийг зарцуулах боломж байна. Өнөөдөр Монгол банкинд 7,6 их наяд төгрөг байна. Банкууд нь мөнгө гаргадаггүй. Мөнгө гаргах юм бол дампуурна гэсэн айдастай байна. Ийм үед Засгийн газар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Гурван их наяд төгрөгийг төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү 5 хувьтай байгаа. Энэ үед Засгийн газар үнэт цаас гаргах боломжтой. Ийм байдлаар ямар нэгэн зээлийн хүүгийн хязгаар хүчээр тогтоох бус, зах зээлийн зарчмаар банкинд байгаа эх үүсвэрүүдийг бизнес рүү шахах ажлыг хийх хэрэгтэй. Үүнийг Засгийн газар хийх хэрэгтэй. Ингэхдээ бонд гаргаж арилжина. Төв банкинд байгаа эх үүсвэрийг татаж авна. Үүнийг хүү нэмэхгүйгээр жилийн 5 хувийн хүүтэй, хамгийн багадаа гурван жилийн хугацаатай, эхний  нэг жилд нь зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр гаргах хэрэгтэй.

 

2008,2009 оны эдийн засгийн хямралаар 140 мянган ажлын байр алдаж байсан. Гэхдээ урт хугацаатай зээлэнд нэг ч ажлын байр алдаагүй. Тиймээс  энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 200 мянган ажлын байрыг бүрэн хамгаалах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч нарт зориулж энэ бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүл гэдэг зөвлөмжийг Засгийн газар өгч байгаа. Мөн УИХ-ын тогтоолыг санаачилж өгч байна.

 

Мөн 200-аас дээш ажилтантай, дундаас дээш бизнес эрхэлдэг, ажлын байрыг хамгаалж байгаа бизнес эрхлэгч нарт зээлийн эрсдэлийн барьцаа хөрөнгийн 50 хувийг төрөөс даах зөвлөмж хүргүүлж байгаа. Зээлийн эрсдэлийн барьцааны сан байдаг. Үүнийг мөнгөжүүлэх хэрэгтэй. 100,200 тэрбум төгрөгөөр мөнгөжүүлсэн тохиолдолд гурван их наяд төгрөгт баталгаа гаргах боломж байна. Ийм байдлаар 400 мянган ажлын байрыг цар тахлын энэ үед хамгаалах боломж байгаа. Үүнийг Засгийн газар яаралтай хийх хэрэгтэй.

 

Монгол Улсын ерөнхий сайдад асуулга тавьж байгаа. Тодруулбал, коронавирус цар тахлаас шалтгаалж дэлхий даяар хүнд байна. Хөгжилтэй орнууд бүгд хүнд байгаа. Эдгээр орнуудын онцлог нь монголчууд очиж ажил хийдэг.  Гэтэл ажилгүйдэл бий болсон байна. Монголчууд ажилгүй байна. Ажилгүй, орлогогүй болсон монгол иргэд нутагтаа ирэхийг хүснэ. Иймд Монгол Улсын үндсэн хуулинд "Монгол хүн эх нутагтаа хөдөлмөр эрхлэх, ажиллах бүрэн боломжтой" гэж заасан. Тиймээс Монгол Улсын Засгийн газар идэвхтэй ажиллаж, иргэдээ татаж авах арга хэмжээг идэвхжүүлэх хэрэгтэй байна.

 

Монголчуудаа татаж авах асуудлыг өнөөдөр Засгийн газарт хоёр дахь удаагаа асуулга байдлаар, мөн УИХ-ыг чуулган дээр ирж танилцуулга хийхийг хүсэж байгаа.

 

М.Насан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yumaa meddeg hun saihan yum.
2021-01-18
Зочин:
Зов Хавар ажилгуйдэл ядуурал хэцуу болно шуу Урт хугацааны зээл л чухал Германы эрдэмтэд албаны хумуус коронавирусын халдвар эдийнизасгийн хямрал 2025 он хуртэл ургэлжилнэ гэж узэж байгаа шуу ВАКЦИНЖУУЛАЛТАД НАЙДАХ АРГАГУЙ
2021-01-18
Иргэн:
Маш зөв!
2021-01-18