ШУУД: 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.19/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 17646 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 10 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан иргэд байна. Улаанбаатар хотод батлагдсан нийт тохиолдол 709 болж байна. Бусад орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1035 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 28 хүн эдгэрч гэртээ гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1536 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 995 байгаа. Өнөөдрийн байдлаар 530 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 478 хүн хөнгөн, хүндэвтэр 40 хүнд 10, маш хүнд 2 байна.
Үүнээс ХӨСҮТ-д 183 хүн хөнгөн, хүндэвтэр 29, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 83 хүн хөнгөн, хүндэвтэр 11, хүнд 3, маш хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 212 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т таван хүн эмчлэгдэж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ