Саусгоби сэндс ХХК-ийн 2011 оны үйл ажиллагааны тайлан

img

“Саусгоби сэндс” компанийн хувьд 2011 он амжилт бүтээлийн жил байлаа. Манай компани бүтээгдэхүүнийхээ хэмжээг нэмэгдүүлж, шинээр олон тооны ажлын байр бий болгож, улмаар улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Монгол Улсын урт хугацааны хөгжил дэвшлийн төлөө гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж, бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулж, хайгуулын лицензээ ашиглалтын болголоо. Манай компани нь байгалийн баялгийг тогтвортой хөгжил дэвшил, ажлын байр болгохын төлөө Монголчуудтай хамтран ажилладаг бөгөөд 2011 он бидний хувьд амжилт бүтээлийн эхлэл болсон чухал үе байлаа. 2011 онд компанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 64 хувиар өсч, 4.57 сая тонн нүүрс олборлож, нэмүү өртөг шингэсэн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-ний байдлаар манай компани Монгол Улсын төсөвт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмал ашигласны төлбөр болон бусад төлбөр хураамж хэлбэрээр 53 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газраас зарласан “Тэргүүний 100 татвар төлөгч байгууллага”-ын 7 дугаарт шалгарсан билээ. Мөн манай компани өнгөрсөн онд шинээр 164 ажлын байр бий болгож, нийт ажиллагсдынхаа тоог 31 хувиар нэмэгдүүлсэн. Манай нийт ажилчин, албан хаагчдын 97 хувь нь Монгол Улсын иргэд бөгөөд 51.3 хувь нь орон нутгийн иргэд юм. Мөн бид ажилчдынхаа сарын цалингийн хэмжээ 50 хувиар нэмэгдүүлж чадлаа. Ажилчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх,  албан тушаал ахих бололцоог хангах үүднээс мэргэжлийн ур чадвар, Англи хэлний сургалт,  АНУ, Индонези, Тайланд зэрэг орнуудад туршлага судлах арга хэмжээ зэргийг тогтмол зохион байгуулж байна. Манай компанийн бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын 99 хувийг дотоодын компаниуд нийлүүлж байгаа бөгөөд бид өнгөрсөн онд нийт 189 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг тэднээс авлаа. Монгол Улсын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх үүднээс манай компани орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй илүү хамтран ажиллаж, ханган нийлүүлэх сүлжээ байгуулах бодлого барьж байна. Бид экспортолж буй нүүрсний үнэ цэнийг өсгөх зорилгоор Овоот толгойн ордод түшиглэн нүүрс угаах үйлдвэрийг бариад байгаа бөгөөд нүүрс хатаах үйлдвэрийг барьж эхлээд байна. Үүний үр дүнд төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, мөн түүнчлэн дотоодын ханган нийлүүлэгчдээс илүү их бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах замаар үндэсний эдийн засагт бодитой томоохон хувь нэмэр оруулах юм. Уг үйлдвэрийг 100 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулж байгаа бөгөөд жилд 9 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай юм. “Саусгоби сэндс” компани нь Овоот толгойн уурхайгаас Гурвантэс сумын хооронд 31 километр зам тавьсан бөгөөд уг замаар нутгийн иргэдэд аюулгүй, зорьсон газраа саадгүй хүрэх боломжийг бий болголоо. Мөн бид өнгөрсөн онд Овоот толгойн уурхайгаас БНХАУ-ын хил хүртэл 45 километр засмал замын судалгааны ажлыг эхлүүлсэн бөгөөд энэхүү замын барилгын ажил 2012оны 2-р  улирлаас эхлэх болно. Уг зам баригдсанаар тээврийн аюулгүй байдлыг сайжирч, цаг хугацаа хэмнэгдэх юм. 2011 онд манай компани орон нутаг болон улс орны хөгжлийн дэмжих төлөвлөгөөнийхөө дагуу 6.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Үүнд:
  • Овоот толгойн уурхайн зэргэлдээ 3 сумдын 2000 тонн нүүрс хандивласнаар сумын иргэд өвлийг өнтэй давж байна.
  • Гурвантэс суманд 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг барьж, улмаар 10 хүнийг шинээр ажлын байртай болголоо.
  • Орон нутгийн хүнд өвчтэй иргэд болон ахмадуудад нүүрс, өвс тэжээл, агаарын тээврийн үйлчилгээний тусламж үзүүлсээр байна. Мөн онцгой байдал, осол аваарын улмаас гэмтэж бэртсэн иргэдийг нисэх онгоцоор тээвэрлэж туслалцаа үзүүлж байна.
  • Бид орон нутгийн цэргийн ангид онцгой байдлын сургалт, сумдын эмч, сувилагчдад эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн сургалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн багаж, хэрэгслүүдийг хандивлалаа.
  • Өмнөговь аймгаас их, дээд сургуульд элсэн орсон оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2011 онд 25 оюутанд тэтгэлэг олголоо.
  • Даланзадгад сумын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хүрээнд багш, оюутнуудад үйлдвэрлэлийн дадлагажих сургалт зохион байгуулахаар ажиллаж байна.
  • Орон нутгийн цэргийн ангийн албан хаагчдын хүүхдүүдийг сургуульдаа аюулгүй, тав тухтай очиход нь туслах үүднээс автобус бэлэглэлээ.
  “Саусгоби сэндс” компани нь Өмнөговь аймгийн нутгийн захиргааны байгууллагатай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийнхээ хүрээнд орон нутгийг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг 2012оны 1 дүгээр улиралд багтаан байгуулна. “Саусгоби сэндс” компанийн үйл ажиллагааны гол цөм байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлт юм. Бид 2011 онд нийт 10.6 га газарт нутгийн иргэдтэй хамтран биологийн нөхөн сэргээлтийг амжилттай хийж, нутгийн захиргаа болон иргэдэд хүлээлгэн өгсөн. Нийт 6,764 ширхэг мод тарьж, Гурвантэс, Ноён, Сэрвэй сумдад байгалийн ургамлын үрийг түүх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь дунд сургуулийн сурагчдад байгаль орчны мэдлэг олгох ач холбогдолтойгоос гадна түүсэн үрийг манай компани худалдан авч, дараа дараачийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаандаа ашигладаг юм.          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ