Г.Батнэмэх: Хичээл сонголт баталгаажуулахад оюутнаас төлбөр шаардахгүй байхыг даалгасан

img

 

Оюутны хөгжлийн зээлийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхээс тодрууллаа.

 

Засгийн газрын шийдвэрээр Оюутны хөгжлийн зээлд бүхий л мэргэжлээр суралцдаг оюутнууд хамрагдах боломжтой болсон. Ямар шалгуур тавьж байна вэ? 

 

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг баталсан. Уг журмаар бакалаврын зэргээр шинээр элссэн нэгдүгээр курсийн оюутан эхний улиралд элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 600 болон түүнээс дээш байх, үргэлжлүүлэн суралцаж буйгаа бол өмнөх семестрийн голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой байх, магистр, докторын зэргээр суралцаж байгаа бол голч дүн 3.2 болон түүнээс дээш байх шаардлагатай.


 

Энэ улиралд оюутны хөгжлийн зээлд хамрагдах хүсэлт гаргах боломжтой юу?

 

-Тухайн жил батлагдсан төсөвтөө багтаан зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог боловсролын шатлал, хөтөлбөр, сургууль тус бүрээр боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар жил бүр тогтоодог. Оюутны хөгжлийн зээлийн хүсэлтийг сургуулиар нь дамжуулан Боловсролын зээлийн сан зээл хүлээн авна. Иймд оюутан зээлийн хүсэлтээ сургуульдаа өгнө. 

 

 

Жилд дунджаар хэдэн оюутан Оюутны хөгжлийн зээлд хамрагддаг вэ? Хэдэн оюутанд зээл олгосон байна вэ? 

 

-Оюутны хөгжлийн зээлийг 2018 оноос олгож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл 32633 оюутанд зээл олгоод байна.  Жилд дунджаар 10878 оюутанд зээл олгожээ.  

 

Энэ хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл сонголт хийн баталгаажуулахад оюутнуудаас сургалтын төлбөр шаардахгүй байхыг их дээд сургуулиудад үүрэг болгосон. Энэ тухайд?

 

-Их, дээд сургуулиуд оюутнууд сургалтын төлбөрөө төлөхтэй холбогдуулан тодорхой уян хатан зохицуулалтуудыг хийгээд ажиллаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоол гарч тэрхүү хөнгөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургууль хамрагдаагүй. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.8-д заасны дагуу тус яам өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын сургалтын байгууллага суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам батлан гаргалаа. Уг журамд их, "дээд сургууль, коллежийн хоёрдугаар улирлын хичээл сонголт баталгаажуулахад оюутнаас урьдчилан төлбөр төлөх шаардлага тавихгүй байх зохицуулалт хийхийг их, дээд сургуулийн, коллежийн захирал нарт даалгасан”. Энэ шийдвэрийг их, дээд сургууль, коллежууд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр биелүүлэх ёстой. 

 

Сувилагч хөтөлбөрөөр суралцаж байгаа 450-480 оноо авсан оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгохоор болсон. Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хөнгөлөлт үзүүлэх оноог бууруулснаар чанарт сөргөөр нөлөөлөхгүй юу?  

 

-Монгол Улсын Засгийн газраас нэн хэрэгцээтэй, тэргүүлэх мэргэжлээр суралцаж буй оюутнуудыгаа дэмжин зах зээл дэх боловсон хүчний эрэлтийг хангах арга хэмжээний хүрээнд тус мэргэжлээр суралцагчдыг төрөөс дэмжиж буй нэг хэлбэр.

 

Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр суралцагчдад сурлагын амжилттай нь уялдуулан 100 хүртэл хувийн тэтгэлэг олгоно.” гэж заасан.

 

Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан “...төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт  элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрийг 100 хувь...” төрөөс олгохоор баталсан билээ. Энэхүү журмын дагуу 2020 оны 9 дүгээр сараас Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд суралцаж байгаа болзол хангасан оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгосон.

 

Судалгаагаар сувилагч мэргэжлээр их, дээд сургуульд 2020 онд элссэн оюутны элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж оноо 450-480 байна. Сувилагч мэргэжилтний хэрэгцээ шаардлага, сургууль болон оюутнуудаас төлбөрийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг судлан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог 450 болгон өөрчлөх, төрийн бус өмчийн сургуульд суралцаж буй оюутанд мөн дэмжлэг үзүүлэхээр тооцоо судалгааг хийж шийдвэрлүүлсэн.

 

Дотуур байранд амьдардаг оюутны байрны зардлын зөрүү болон илүү төлөлтийг дараагийн улиралд шилжүүлэх үү? 

 

-Дээр дурдсан журмын дагуу сургуулийн дотуур байранд амьдардаг оюутны байрны зардлын зөрүү болон илүү төлөлтийг оюутантай тохиролцон буцаан олгох, өөр төлбөрт шилжүүлэх, эсхүл дараагийн улирлын төлбөрт шилжүүлэх талаар тусгагдсан. Иймд оюутан, суралцагч сургуультай байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой. 

 

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITYA:
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
2025-03-08
DR. ADITYA:
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
2025-03-08
зочин:
Зээл олгох квот эрс буурснаас болж, уран гоё үгээр уярам хайлам утгатай өргөдөл бичиж хичээл сонголтын эрхээ нээлгээд 2019-2020 хавар, 2020-2021 намар 2 улирал дараалан хичээл сонгож 3,4 сая төгрөгийн өр тавьсан өчнөөн оюутан байна. Тэрэн дээр 2020-2021 хавар сонголт хийлгэчихээр 1 оюутны өр 5 сая болно. Ингэж нэг талаас сургуулийг дампуурахад хүргэж нөгөө талаас оюутан, түүний гэр бүлийг асар их өрөнд оруулж болохгүй шүү дээ. ҮГДүн нь ч сайнгүй байна. Өртэй оюутны сэтгэл зүй ч хүнд байдаг. 5 сая төгрөгийн өр тавиад, C,D,F дүнтэй сурч, хоног өдөр өнгөрүүлж байхаар мөрөөрөө гэртээ хорио цээрийн дэглэмээ баримтлан сууж байсан нв дээр дээ, заримынх нь хувьд. Хатуу боловч үнэн шүү. Боловсролын тогоонд 28 жил ажилласан хүний хувьд зөвлөхөд...
2021-01-22
зочин:
Харин тийм шүү. БШУЯ Батнэмэх гээд сургуулийнхаа Санхүү, Сургалтын алба руугаа оч, оюутны веб дэх хичээл сонголтын эрхийг чинь нээж л таараа гэх шиг л сонсогдож байна даа.Сүүлийн 3 семестр дагнан үүссэн энэ их өр авлагыг бууруулах ажил үүсэхээр Батнэмэх хийхгүй ш дээ. Үйлтэй хэдэн нябо, сургалтын алба л утасдана, мэдэгдэх хуудас өгнө, эвлэрүүлэн зуучлахд хандана, сүүлд нь шүүхэд өгнө. Энэ их ажилбарыг Батнэмэх Цэдэвсүрэн 2 хөөцөлдөж өгөхгүй ш дээ.
2021-01-22
Иргэн:
Харж л байя! Худлаа даа худлаа, наад сургуулиуд чинь төлбөрөө төлж байж хичээл сонголт нь баталгаажина гээд дарамталдаг болоод удаж байна шд
2021-01-22
багш:
Дулгүүрт ороод талх аа очоод яамны нэр хэлээд зүгээр ав гэсэнтэй адил юм хэлж байна даа.
2021-01-22
зочин:
Харин тийм шүү. БШУЯ Батнэмэх гээд сургуулийнхаа Санхүү, Сургалтын алба руугаа оч, оюутны веб дэх хичээл сонголтын эрхийг чинь нээж л таараа гэх шиг л сонсогдож байна даа.Сүүлийн 3 семестр дагнан үүссэн энэ их өр авлагыг бууруулах ажил үүсэхээр Батнэмэх хийхгүй ш дээ. Үйлтэй хэдэн нябо, сургалтын алба л утасдана, мэдэгдэх хуудас өгнө, эвлэрүүлэн зуучлахд хандана, сүүлд нь шүүхэд өгнө. Энэ их ажилбарыг Батнэмэх Цэдэвсүрэн 2 хөөцөлдөж өгөхгүй ш дээ.
zochin:
ene bvh dvrem juramiig chin zurchuud tulburuu bvten neheed bgaa surguulid yamar arga hemjee avahiin yaj hyanalt togtooj bgaan odoo bol bvh surguuli tulburuu neheed bgaa yum bna
2021-01-22