ШУУД: Найман хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.01.22/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 15546 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс найман хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, нэг тохиолдол нь ХӨСҮТ-ийн эмч байна. Бусад нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байгаа. Орон нутагт шинэ тохиолдол бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1089 байгаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1592 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1097 байгаа. Өнөөдрийн байдлаар 483 хүн эмчилгээнд байгаа.
Үүнээс ХӨСҮТ-д 139 хүн хөнгөн, хүндэвтэр 38, хүнд 2, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 70 хүн хөнгөн, хүндэвтэр 20, хүнд 3, маш хүнд 1 байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 204 ажиглалтад байна. Мөн УНТЭ-т таван хүн эмчлэгдэж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ