ШУУД: Цэрэг хувцас, сүгсэлзсэн ёсолгоогоор асуудал шийдэхгүй
АН-ын ҮБХ-ны гишүүд мэдээлэл хийж байна.
АН-ын гишүүн н.Баатархүү:
-АН ҮБХ-ны ээлжит бус хурлаа хийхээр зарлаж байна. Өнөөдөр цар тахлын энэ үед эдийн засаг дөрвөн улирал дараалан уруудаж байна. АН сөрөг хүчний үүргээ биелүүлж, Засгийн газрын үйл ажиллагаан хяналт тавихыг шаардаж байгаа. АН сөрөг хүчний үүргээ илүү идэвхжүүлэх шаардлагатай байгаа гэлээ.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:
-Өөрсдийн толгой дээрх бухлыг харахгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг харлаа гэдэг шүүмжлэлийг бид хүлээж авч байгаа. Тиймээс бид тогоон дотро хүлээцтэй, гадна талдаа хяналттай байхаар шийдсэн. АН сөрөг хүчний байр суурийн орон зайгаа эзлэхээр дотоод санаа бодлоо хэрэгжүүлж байна. Өнөөдөр Төрийн ордонд хулгайч луйварчид нь ороод суусан, төр улсын толгой дээр худалч, урвагчид нь заларсан энэ үед Монголын төрөөс бодлого харагдахаа болсон. Цэрэг хувцас, сүгсэлзсэн ёсолгоо хоёроор асуудал шийдэхгүй гэлээ.
Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ