Улаанбаатарт 20 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр говь, тал, хээрийн бүс нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэн байна.
2021 оны 01 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай болон Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 5-10 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 18-20 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 19-21 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 17-19 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ