ШУУД: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжив

13:10 цаг:
Ерөнхий сайдад нэр дэвшигчээс гишүүд асуулт тавьж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Шинээр томилогдох гэж байгаа Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд танхимын тэргүүн хийнэ гэхэд өмнөх сайд У.Хүрэлсүх шиг намын дарга болоод том том эрх мэдэл байхгүй. Сүүлийн үеийн байдлаар "гаднаас сонгогдсон сайд нарыг чөлөөлөх эсэхийг би мэднэ" гэсэн үүргийг өгсөн юм шиг байгаа юм. "Давхар дээл"-тэй сайд нарыг илүү туршлагатайг нь томилоод явбал амжилт гаргана гэж харж байна. Огцорно гэсэн сайд нараа дахин томилохгүй байх санал хэлье гэлээ.
Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонхи Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжив. Харин санал хураалтаар УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн өгсөн санал дэмжигдээгүй талд гарлаа. Үүнд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх "дэмжсэн" талд өгсөн гэдгээ протоколд тэмдэглүүлэв.
Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна
13:00 цаг:
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. МАН Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүлэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох асуудлыг оруулан, ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцууллаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ