
АНУ-ын тэнгисийн цэргийн Абрам Линкольн нисэх онгоц тээгч Арабын тэнгист өчигдөр орж ирсэн тухай CNN агентлаг мэдээллээ.
Линкольн нисэх онгоц тээгч нь тус бүс нутагт байрласаар буй Карл Винсон нисэх онгоц тээгчтэй нэгдсэн ба улмаар Ормузын хоолойн ойролцоох Жон Стеннис хөлөг онгоцтой хүчээ нийлүүлэх аж.
Абрам Линкольн онгоц нь японы тэнгисээс Арабын тэнгисийг зорьж олон өдрийн турш аялсаар ийнхүү үүрэг гүйцэтгэх шинэ байрлалдаа ирсэн нь энэ.
Иран улс дунд тусгалын пуужингаа амжилттай туршиж Ормузын хоолойг бооно хэмээн заналхийлснээс хойш АНУ-ын Батлан хамгаалах яам ийнхүү Арабын тэнгис дэх хүчээ нэмэгдүүлж Номхон далайд байсан Абрам Линкольн нисэх онгоц тээгч бүхий тэнгисийн цэргийн цохих бүлгээ яаралтай татсан нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ