Л.Оюун-Эрдэнийг танхимаа хэрхэн бүрдүүлснээр ирээдүйг нь шинжинэ

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ томилогдоод байна.
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. Ам бүл 5 /эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг/. Сэтгүүлч, Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн.
Шинэ Ерөнхий сайд ажлаа хүлээж аваад юун түрүүн танхимаа бүрдүүлэхээр яаравчилж байгаа. Хэдийгээр Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх бүрэн эрхийг хуульчилсан ч эрх баригч хүчинд улс төрийн тохироо явагдаж байна. Л.Оюун-Эрдэнийн танхимд өмнөх Засгийн газрын сайдуудаас үргэлжлүүлэн ажиллах нэрс тодроод байгаа. Тодруулбал, Эрчим хүчний сайдаар Н.Тавинбэх, Зам тээврийн хөгжлийн сайдаар Л.Халтар, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар З.Мэндсайхан, Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар, Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр нарыг улираан томилох магадлал өндөр байна.
Харин бусад салбарын тухайд сайд нарт горилогчдын нэрс хөвөрч байна. Тухайлбал, Шадар сайдад УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх асан Ж.Энхбаяр, Сангийн сайдад Х.Булгантуяа, Б. Жавхлан, БСШУ-ны сайдаар дэд сайд Г.Ганбаяр зэргээр бор шувуу нисч байна.
Ямартай ч шинэ Ерөнхий сайдыг Засгийн танхимаа хэрхэн бүрдүүлснээр нь эхний үнэлгээгээ авна гэж ажиглагчид үзэж байгаа юм.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ