Хөвсгөлд гурван удаа 4.6 хүртэл магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2021-01-29

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Улаан мод” гэдэг газар өчигдөр 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.   Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргааас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

 

Мөн тус аймгийн Ханх сумын Хороо багийн “Бэрх” гэдэг газар мөн өдрийн 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн авсан байна.  Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.

 

Хөвсгөл аймгийн Галт сумын Хороо багийн “Ходон” гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд өчигдөр 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

 

Shuud.mn
Сонин хачин