Боливи улс Оросын вакцин ашиглан вакцинжуулалтаа аэхлэв
Оросын "Спутник V" вакциныг ашиглан коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг эхлүүлж байгаа талаар Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.
"Бид маргааш гэхэд есөн газарт тарилгуудыг хүргэн вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна" хэмээн Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе вакцин тээвэрлэсэн онгоц Эль-Алто нисэх буудал дээр газардахын өмнө мэдэгдсэн байна.
Түүнчлэн вакцин хүлээн авч хадгалахад шаардлагатай бүхий л нөхцлүүдийг эмнэлгүүдэд бүрдүүлсэн гэж Луис Арсе мэдэгджээ.
Энд дуулгахад, Боливи улсад цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 208 мянга гаруй бүртгэгдсэн байна. Энэ хугацаанд 154 мянган хүн эдгэрсэн бол 10 мянга гаруй хүн нас баржээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ