COVID-19: К амин дэмийн дутагдал өвчнийг хүндрүүлж байна

img

К амин дэмийн дутагдал коронавирусийн халдварын үед судасны уян хатан байдлыг бууруулснаар хүндрэл үүсгэж байна гэсэн дүгнэлтийг Нидерланд болон Бельгийн эрдэмтэд гаргажээ. 

"К амин дэм нь уушгиний эрүүл мэнд болон цусны эргэлтийн явцыг зохицуулахад ихээхэн чухал байдаг.  Энэ амин дэм нь эндотел эсүүдэд нийлэгжиж, тромбозуудаас сэргийлэхэд цухал үүрэг гүйцэтгэдэг S уургийг идэвхжүүлдэг юм" хэмээн эрдэмтэд өгүүлснийг Известия дамжуулжээ.

 

Мөн зөөлөн эдүүд дэх кальцийн талстууд нэмэгдэхийг сааруулдаг  MGP уураг нь К амин дэмийн хэрэглээнээс хамаардаг гэнэ. Энэ амин дэмийн дутагдал коронавирусийн халдвараас үүдэлтэй өвчлөлийг хүндрүүлж байгаа тал дээр нэмэлт  туршилтуудыг хийх шаардлагатай гэж эрдэмтэд мэдэгджээ.

 

К амин дэм нь навчит ногоонууд, бууцай, цэцэгт болон цагаан байцай, брокколи, ногоон вандуй, улаан лооль, өргөст хэмх, хулуу, төмс, овъёос, үр тариа, ногоон цай, киви, гадил, авокадо, чидун жимсний болон бууцан тосонд агуулагддаг байна. Түүнчлэн амьтны гаралтай бүтээгдэхүүнүд дотор гахай болон үхрийн мах, сүү, сүүн бүтээгдэхүүнүүд, тахианы өндөг, загасны тос нь К амин дэмээр баялаг байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ