Америкийн Новавакс вакцин 89.3 хувийн үр дүнтэй

Америкийн биотехнологийн Novavax компанийн вакцин эмнэлзүйн туршилтын гурав дахь шатны дүнгээр 89.3 хувийн үр дүн үзүүлсэн гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлснийг NBC дамжуулжээ.
"Их Британид явуулсан эмнэлзүйн туршилтын гурав дахь шатны дүнгээр COVID-19-өөс сэргийлэх вакцин 89.3 хувийн үр дүн үзүүлсэн" гэж үйлдвэрлэгч мэдэгдсэн байна.
Компанийн онцолсноор, туршилтад 18-84 насны 15 мянга гаруй хүн оролцсоноос 27 хувь нь 65-аас дээш насныхан байжээ. Новавакс компани 2020 оны долдугаар сард АНУ-ын Засгийн газар эмнэлзүйн туршилт хийхэд нь зориулж 1.6 тэрбум ам.доллар олгосон талаар мэдэгдэж байлаа. Харин үүнээс сарын дараа туршилтын хоёр шатыг амжилттай дуусгасан талаар зарлаж байв.
Энд дуулгахад, өнгөрсөн оны 11 дүгээр сард Блүмберг агентлаг коронавирусийн эсрэг вакцины эрэлтийн жагсаалтыг гаргаж байсан юм. Энэ жагсаалтад Новавакс компани урьдчилсан захиалгынхаа тоогоор (1.4 тун вакцин, үүнээс 160 саяыг АНУ, 100 саяыг Европ захиалжээ) хоёрдугаарт бичигдсэн бол Жонсон энд Жонсон компани 1.3 тэрбум тун вакцины захиалгатайгаар гуравдугаарт бичигдсэн байна. Харин дэлхий даяар хамгийн их захиалга Британийн АстраЗенека компанийн вакцинд ноогдож байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ