"Оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсоосой гэж хүсэж байна"

Оюутнууд өргөх бичиг барилаа.
"Их дээд сургууль болон боловсролын яам руу хүсэлт илгээсэн. Биднийг ШУТИС, Үндэсний биеийн тамирын дээд сургууль хүлээж авч уулзсан. Одоо үүсээд буй нөхцөл байдал болон цахим хичээлийн чанар дээр уялдуулан хүсэлт хүргүүлж байна. Бид шат дараатай арга хэмжээ авна. Засгийн газраас үзүүлж буй оюутны хөгжлийн зээл, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж орж ирээгүй учир зарим их дээд сургуулиудад хичээл сонголт хийх боломжгүй гэсэн нөхцөл байдал үүссэн. Төлбөрийн даралт үүсгэлгүй хичээл сонголт хийлгэх тухай чиглэлийг яамнаас өгсөн боловч төлбөр хийх хугацааг хэвээр зааж, уян хатан бус, шууд бус дарамт үүсэж байна. Оюутнуудад маш олон асуудал байна.
Захирлуудын үгээр биднийг төлөөлүүлэх бус оюутнуудын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсоосой гэж хүсэж байна. Үүнтэй холбоотой үзэл санаагаараа нэгдэж байгаа оюутнуудад маш их дарамт ирж байна. Энэ асуудлуудыг холбогдох хүмүүст нь уламжилмаар байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ