Та хүүхдээ танхимын хичээлд хамруулах уу?

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр /2021.01.30/ болж коронавируст цар тахлын нөхцөл байдал, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар улирлын хичээл эхлүүлэх болон бусад асуудлыг хэлэлцсэн.

 

Боловсрол, шинжлэх ухааны яам гуравдугаар сарын нэгнээс нийслэлийн бага ангийн сурагчид танхимд, дунд, ахлах ангийнхан хосолсон хэлбэрээр хичээллэх санал, хувилбар дэвшүүлсэн байна. УОК бүх шатанд бэлтгэлээ бүрэн хангасны дараа тухайн үед нь дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

 

Мөн нийслэлийн төрийн өмчит цэцэрлэгийн багш нар эцэг эхчүүдээс "Гуравдугаар сарын 1-нээс хүүхдээ танхимын сургалтад хамруулах уу" гэдэг санал, асуулга авч эхэлсэн байна.

 

Хүүхдээ танхимын сургалтад хамруулахыг зөвшөөрсөн тохиолдолд цөөн тооны сурагчидтайгаар, бөөгнөрөл үүсгэхгүйгээр үйл ажиллагааг явуулахаар судалж байгаа аж. Мөн харгалзах хүнтэй бол хүүхдээ заавал танхимын сургалтад хамруулахыг шаардахгүй гэдгийг зөвлөж байлаа. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oyutan:
baga dunda asulgar yvad ahlhah angi oyutanuudaa oruulaa oorsoddoo hynalt tavij chadah humuus shuudee
2021-02-02
танхимын хичээл хийх нь маш их том эрсдэл дагуулна тийм учраас зөвшөөрөхгүй
2021-01-31