Конгрессын гишүүн Пфайзерын хоёр тун хийлгэсэн ч халдвар авчээ
2021-02-01

Америкийн Конгрессын гишүүн Стивен Линч сарын өмнө Пфайзер вакцины хоёр дахь тунг сарын өмнө хийлгэсэн ч коронавирусийн халдвар авчээ. Ардчилсан намын энэ гишүүн офисын ажилтнуудынхаа нэгээс халдвар авсан байж болзошгүй гэж CBS News мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Линч 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцсон, гэхдээ арга хэмжээний өмнө шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. 

 

"Конгрессын гишүүн Линч Пфайзер вакцины хоёр дахь тунг хийлгэсэн мөн Байден Ерөнхийлөгч тангараг өргөхийн өмнө коронавирусийн тест өгөхөд хариу нь сөрөг гарсан юм. Одоогоор ноён Линчэд ямар нэгр шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал нь сайн байгаа. Түүнийг тусгаарлах бөгөөд ойрын долоо хоногийн туршид итгэмжлэгдсэн этгээдүүдээрээ дамжуулан Конгресс дээр санал өгнө" хэмээн Линчийн офисын албан ёсны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Стивен Линч бол сүүлийн долоо хоногт коронавирусийн халдвар авсан цорын ганц Конгрессын гишүүн биш. Өнгөрсөн пүрэв гарагт Массачусетсын өөр нэг төлөөлөл болох Конгрессын гишүүн Лори Траханы шинжилгээний хариу эерэг гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин