Оторлож явсан малчны зөөврийн сууц шатжээ

img

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн “Бага-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ малчин М-ын зөөврийн сууц шатжээ.

 

Галын дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Цагдаагийн газрын алба хаагчид 01.31-ний өдөр очиж нөхцөл байдалтай танилцсан байна.

 

Уг гал түймэрт отор хийж явсан Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин М-ын 2.6х6 метрийн хэмжээтэй зөөврийн сууц бүрэн шатаж, малчин Л /26 настай, эмэгтэй/, М /48 настай, эрэгтэй/, И /49 настай, эмэгтэй/ нар нүүр, хүзүү, гарын хэсгээрээ түлэгдэж бэртсэн байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ