ШУУД: 35 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.01/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 5433 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 35 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээнд халдвар илэрсэн.
Хоёрдахь хавьтлын ойрын хавьтлуудад шинжилгээг хийхэд Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд ажилладаг хүн өвдсөн байсан. Тиймээс хавьтлын шинжилгээ хийхэд найман хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны худалдааны төв шинэ голомт болж нэмэгдэж байгаа. Улаанбаатар хотод идэвхтэй байгаа голомтуудыг танилцуулбал:
-
Баянзүрх дүүргийн 8-р хорооны Х апертмент
-
Гутлын цех
-
ББСБ
-
Микс пицца
-
Наркологийн эмнэлэгтэй холбоотой
-
Монос оффис
-
Асрамжийн газартай холбоотой
-
Баянзүрх дүүргийн 5-р хорооны 6-р байр
-
Сонгинохайрхан, Баянгол дүүргийн голомт идэвхтэй үргэлжилж байна.
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 980 болжээ. Өчигдөр Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн уул уурхайн компанийн ажилтай хүмүүс ээлжийн ажилдаа явсан. Нэг автобусанд суусан хүмүүсээс шинжилгээ автал нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Тухайн хүн нь нийслэлд халдварын эхтэй, хавьтал болсон хүн байна. Тухайн хүнийг нийслэл рүү тээвэрлэж байна.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1306 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 35 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1814 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1358 байгаа. Өнөөдрийн байдлаар 443 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 375 хүн хөнгөн, хүндэвтэр 67, маш хүнд 1 хүн байгаа.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ