ВИДЕО: ХҮН-аас Оюутолгой төслийн загварыг нэг сарын хугацаанд боловсруулж танилцуулна

Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийлээ.
-Одоог хүртэл Оюутолгой төслийг улстөржүүлэлтийн зорилгоор сэдэв болгож ярьснаас биш, Монголчуудын хүртэх үр өгөөжийг дээшлүүлэх талаар бодитой нэг ч алхам хийгдээгүй гэж дүгнэж байна. Тиймээс Хөдөлмөрийн үндэсний намаас Оюутолгой төсөл дээр тусгайлан ажлын хэсэг гаргалаа. Бид эх орон, ирээдүй хойчийнхоо төлөө хийж байгаа ажил учраас салбар салбарын мэргэжилтнүүд нам харгалзахгүйгээр нэгдэж тооцоо, судалгаа хийж байна. Ажлын хүрээнд Оюутолгой төсөлтэй холбоотой үндсэн гурван гэрээ бий.
Судалгаа хийх явцад хачирхалтай зүйл ажиглагдлаа. Энэ төсөл 2100 он хүртэл үргэлжилнэ. Уг төслөөс ямар хэмжээний өгөөж авах зэрэг бизнес хэлэлцүүлэгт орохын тулд санхүүгийн загвартай байх ёстой. Бидний ажигласнаар Монгол Улсын Засгийн газар загваргүй явж ирсэн юм биш үү гэсэн хардлага төрүүлж байна. Хэрэв загваргүй хоосон ярьж байгаа бол маш том алдаа. Том хэмжээний наймаа хийх гэж байж тооны машингүй очиж байна гэсэн үг. Тиймээс Хөдөлмөрийн үндэсний намын ажлын хэсэг загварыг олон нийтэд нээлттэй байдлаар 1 сарын хугацаанд боловсруулж танилцуулахаа амлаж байна. Уг загварыг шинэ Засгийн газарт хүргүүлнэ гэлээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ