ХӨСҮТ: Худалдаа үйлчилгээний байгууллага нээгдсэнээр халдвар эрс нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.01/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Коронавирус халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Тохиолдол, голомт, хавьтлын тоо нэмэгдэж байгаа. Тухайлбал манай улсад сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн халдварыг өмнөх дөрвөн долоо хоногийн дундажтай харьцуулахад энэ долоо хоногт өссөн.
Хамтарсан эрсдэлийн үнэлгээг өчигдөр хийсэн. Эрсдэлийн үнэлгээгээр нийслэлийн хэмжээний халдварын тархалт болоход бэлэн болсон. Эрсдэл маш өндөр гэсэн үзүүлэлт гарсан. Сүүлийн хоёр долоо хоногт худалдаа үйлчилгээний байгууллага нээгдсэн, хөл хорионы арга хэмжээ суларсантай холбоотойгоор халдвар эрс нэмэгдэж байна. Гадуур явахгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй. Шаардлагагүйгээр гудамж талбайгаар явах, дэлгүүрт зай барихгүй үйлчлүүлэх зэрэг нь коронавирус халдвар тархаах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Тиймээс иргэд коронавирустай орчинд амьдарч байгаагаа мэдрэх, анхаарал болгоомжтой байх, эрүүл мэндийг байгууллагаас өгсөн зөвлөмж зөвлөгөөг мөрдөх шаардлагатай байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ