Британийн 7 хүн тутмын 1 нь хуйвалдааны онолд итгэж байна

Их Британийн Бристолийн их сургууль болон Кингс коллежийн хамтран явуулсан судалгаагаар тус улсын иргэдийн 27 хувь нь эрх баригчид коронавирусийн тахалтай холбоотой гол мэдээллийг нууж байна гэж үзэж байгаа гэсэн дүн гарчээ.
Судалгаанд оролцогчдын 15 хувь нь улс төрчид, эрдэмтэд, сэтгүүлчид Британийн хүн амыг төөрөгдүүлэхийн тулд идэвхтэй хамтран ажиллаж байгаа гэж хариулсан байна. Харин таван хүн тутмын нэг нь "коронавирус бодит байдлаасаа илүү аюултай гэж биднийг бодоосой хэмээн хүсч байгаа" хэмээн хариулсан байна. Мөн иргэдийн 15 хувь нь улс төрчид, эрдэмтэд, сэтгүүлчид ард түмнийг хуурахад тусалж байгаа гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Харин хүн амын 19 хувь нь эрх баригчид "хүмүүсийг үхэл рүү зориуд түлхэж байна" гэдэгт итгэж байгаа бол британичуудын гуравны нэг нь нас баралтын тоог зориудаар нэмж хэлсэн гэж үзэж байгаа аж. Мөн иргэдийн найман хувь нь Билл Гейтс хүмүүст бичил чип суулгахын тулд вакцин ашиглаж байгаа гэдэгт итгэдэг нь судалгаагаар харагджээ.
Бристолийн их сургууль болон Кингс коллежийн хамтран явуулсан судалгаагаар олон нийтийн сүлжээ зэрэг интернетийн төрөл бүрийн эх сурвалжаас мэдээлэл авдаг хүмүүс үгсэн хуйвалдааны онолд илүү итгэмтгий байгаа нь тогтоогдсон байна.
Тэр дундаа Альбионд амьдардаг угсаатны цөөнхүүд айдас төрүүлсэн хуйвалдааны онолуудад ихээр итгэж байгаа нь судалгаагаар харагджээ. Тодруулбал, эндэхийн хүн амын 25 хувь нь коронавирусийн вакцин бүтээх болсон нь эмийн компаниуд ашиг олох гэсэнтэй л холбоотой гэж үзэж байгаа гэнэ.
Түүнчлэн угсаатны цөөнхийн бүлэгт багтах британичуудын 22 хувь, цагаан арьстнуудын 11 хувь нь вакцин эрүүл хүүхдүүдийг аутизмтай болгоно гэдэгт итгэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ