Долоо хоног бүр 500 гаруй ойрын хавьтал тогтоогдож байна

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийлээ.
ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн
-Нэгдүгээр сарын 11-нд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаас хойш нийт 15 голомт шинээр илэрсэн. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа. Долоо хоног бүр 500 буюу түүнээс дээш ойрын хавьтал тогтоогдож байна. Энэ нь Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомт үүсэхээс өмнө батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын дундаж тоо нь 250 гаруй байдаг байсан. Харин сүүлийн долоо хоногуудад хоёр дахин нэмэгдэж байна. Учир нь хүн амын хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ