Space X тэрбумтныг сансарт хүргэнэ

img

 

SpaceX компани сансар руу анхны иргэний нислэг үйлдэнэ гэдгээ зарлалаа. Нислэг энэ оны дөрөвдүгээр улиралд болох бөгөөд сансрын хөлгийн баг дөрвөн гишүүнтэй, тэднийг Шифт 4 Пэйментс компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Жаред Исаакман удирдах аж. 

 

Илон Маскийн өгүүлснээр, өмнө нь ч энгийн иргэд сансарт нисдэг байсан ч сансрын жуулчид НАСА-ийн сансрын нисгэгчид эсвэл Оросын сансрын нисгэгчидтэй хамт сансарт аялахын тулд мөнгө төлдөг байсан гэнэ. Харин энэ удаад дан энгийн иргэдээс бүрдсэн баг илгээхээр болсон нь ирээдүйд сансрын аялал жуулчлалын хөгжлийн суурийг тавьж байгаа хэрэг хэмээн Маск цохон тэмдэглэжээ.

 

Хөлгийн багийн гишүүд SpaceX дээр нислэгийн үеэр техниктэй хэрхэн ажиллах, онц байдалд бэлтгэгдэх зэрэг сансрын аяллын бэлтгэл хийх юм байна. Энэ аялалд гарахын тулд Исаакман хичнээн хэмжээний төлбөр төлсөн талаар SpaceX мэдээлээгүй бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр олон сая долларыг Исаакман төлсөн гэнэ. Түүнчлэн хөлгийн багт орох бусад гурван гишүүний төлбөрийг ч тэрбумтан Исаакман төлжээ. Исаакман иргэний болон цэргийн онгоцуудаар нисэж байсан, мэргэжлийн нисэгч аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ