Ковидоор өвчилсөн хоёр, эдгэрсэн хоёр иргэн нас барсан

Монгол Улсад коронавирусийн халдварын улмаас дөрвөн хүн эндээд байна.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Монгол Улсад коронавирусийн дотоодын халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд бүртгэгдсэн өдрөөс хойш дөрвөн тохиолдол нас барсан. Энэ дөрвөн тохиолдлын хоёр нь коронавирус халдвараар өвчлөөд эдгэрсний дараа архаг хууч өвчин, зүрхний хэм алдагдлын улмаас эндсэн. Хоёр тохиолдол нь оношлогдоод эмчлэгдэж байх хугацаанд нас барсан.
Ингээд өвчилсөн үедээ хоёр, өвчлөөд эдгэрсэн үедээ хоёр, нийт дөрвөн хүн нас бараад байна.
Эдгээр тохиолдлын хугацааг нэрлэвэл:
- 2020 оны 12 сарын 25
- 2021.01 сарын 05
- 2021.01 сарын 12
- 2021.01 сарын 22-нд тус тус бүртгэгдсэн" гэж тодруулга мэдээлэл өгөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ