Хятадад баярын амралтаараа орон нутаг руу зорчихгүй хүмүүст шагнал амлав

img

БНХАУ-ын Жөжян мужийн Ханжоу хотын захиргаа Хаврын баярын үеэр хотоос гаралгүй үлдэх цагаач ажилтнуудад 155 ам.долларын хэмжээтэй нөхөн төлбөр санал болгожээ. 

 

Энэ арга хэмжээ нь коронавирус тархах эрсдэлийг бууруулах төдийгүй орон нутгийн хэрэглээний түвшинг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байгаа талаар Жэнминь Жибао мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр орон даяар 90 орчим хотын захиргаа сарны тооллоор шинэ он угтах баярын үеэр бусад орон нутгийг зорилгүй ажиллаж буй газартаа үлдэхээр шийдсэн хүмүүст бэлэн мөнгө олгохоос эхлээд байрны түрээсийн хямдрал үзүүлэх зэрэг олон урамшуулал амлаж байгаа гэнэ. 

 

Хятадын шинэ жил энэ онд хоёрдугаар сарын 12-ны өдөр эхлэх юм. Албан ёсоор хоёрдугаар сарын 11-17-ны хооронд долоо хоног амрах ч ихэнх компани, байгууллагууд энэ баярын үеэр албан ёсны амралтаас хойш дахин долоогоос 14 хоног сунаж амардаг байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

солонгос мэдээ сонирхоно уу https://www.youtube.com/watch?v=guu-PLwzL5s
2021-02-03