ШУУД: 27 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.03/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 15897 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 27 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдуулдын ойрын  хавьтлаар тусгаарлагдсан  хүмүүсийн давтан шинжилгээ, сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1024 болжээ.

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1350 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 21 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1859 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1392 байгаа. Өнөөдрийн байдлаар 454 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 376 хүн хөнгөн, хүндэвтэр 76, хүнд 1, маш хүнд 1 хүн байгаа. Үүнээс ХӨСҮТ-д 217 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 39, хөнгөн 176 хүн бий. Цэргийн төв эмнэлэгт 118 хүн эмчлүүлж байгаа. Үүнээс хүндэвтэр 35, хөнгөн 83 хүн эмчлэгдэж байна.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 104 хүн эмчилгээ тандалтад байгаа. ХСҮТ-д 2 хүн бий. Тухайн хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha:
haha
2021-02-03
haha:
haha
2021-02-03
солонгос мэдээ сонирхоно уу https://www.youtube.com/watch?v=guu-PLwzL5s
2021-02-03