Монгол Улсын шүүх 2020 онд 100258 хэрэг, маргааныг шийдвэрлэв

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2020 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа. 

 

Монгол Улсын шүүх 2020 онд 100258 хэрэг, маргааныг шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхүүд эрүүгийн 13465, иргэний 53678, захиргааны 1524, нийт 68667 хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

 

Мөн 29063 зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулж, 13380 хүн, таван хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж 1412 хүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 2969 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1666 хүнд цагдан хорих хугацаа сунгажээ.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2020 онд 13465 хэргийг хянан шийдвэрлэжээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 38 хэргээр буюу 0,3 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг видеоноос үзнэ үү. 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huulich:
шүүгч нарынхаа ажлын ачааллыг тэнцвэржүүлээчээ иргэний хэргийн шүүгч нар чинь сөхөрч ядарч дууслаа захиргааны эрүүгийн шүүгч нар чинь ажилгүй шахам байна ачааллыг нь тэнцвэржүүлээч
2021-02-03