Бэлэн байдлын зэрэгт шилжих үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Улсын онцгой комисс хуралдаанаар 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих нь зүйтэй гэж үзлээ.
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд дараах үйлчилгээг авах боломжтой. Өрхийн нэг гишүүн гэртээ хамгийн ойр байрлах газраар үйлчлүүлэх бөгөөд заавал QR код уншуулах шаардлагатай.
- Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сангийн үйлчилгээ
- Зөөврийн ус, түлш, хүнсний бараа, бүтээгдэхүүн
- Буяны буюу оршуулгын үйл ажиллагаанд оролцож болох бөгөөд зөвхөн гэр бүл, ойр дотны хүмүүс нь л оролцоно. Ингэхдээ иргэний үнэмлэх, PCR шинжилгээний бичиг, эмнэлгийн тодорхойлолт, нас барсны гэрчилгээ, төрөл садангийн холбоог батлах лавлагаа шаардлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ