Халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрт ойр байрлах цэгт шинжилгээнд хамрагдаарай

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.04/ хийлээ. 

 

 

"Коронавирус халдварын шинжилгээ өгөхийн тулд ЭМЯ-ны цахим хаяг руу нэвтэрч өөрт хамгийн ойр байрлах шинжилгээний цэгийг сонгож цаг авах боломжтой. Шинжилгээний цаг авахад дата шаардахгүй. Тухайн иргэн интернетээр цаг авах боломжгүй бол 77773773 дугаарт залгаж бүртгүүлэх боломжтой. Мөн гэрэгэ аппликейшн, гэрэгэ киоксоор дамжуулан шинжилгээний цаг авах боломжтой. Хэрэв та шинжилгээний цагаа цуцлах бол 77773773 дугаар, гэрэгэ аппликейшн ашиглана. 

 

Мөн танд коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрт хамгийн ойрхон байрлах цэгт очиж асуумж бөглөн шинжилгээнд хамрагдах боломжтой" гэж ЭМЯ-наас мэдээллээ.  

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ