ШУУД: 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.05/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд, Дорноговь аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид нийт 14283 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, өчигдөр батлагдсан тохиолдын ойрын хавьтал байна. Таван тохиолдлын үүсвэрийг судалж байгаа. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1092 болжээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 32 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1928 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1430 байгаа. Өнөөдрийн байдлаар 485 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 388 хүн хөнгөн, хүндэвтэр 95, хүнд 1, маш хүнд 1 хүн байгаа.
Үүнээс ХӨСҮТ-д 208 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүндэвтэр 45, хөнгөн 162 хүн бий. Цэргийн төв эмнэлэгт 169 хүн эмчлүүлж байгаа. Үүнээс хүндэвтэр 49, хөнгөн 119 хүн эмчлэгдэж байна. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 95 хүн эмчилгээ тандалтад байгаа.
Сүүлийн үед голомтын цар хүрээ тэлж байна. Тухайлбал, "Монгол шир" компанийн голомтод өчигдөр 18 тохиолдол бүртгэгдээд байсан бол өргөжүүлсэн тандалт хийхэд долоон тохиолдол нэмэгдэж нийт 25 болжээ. X апартментед нийт 13, ББСБ-тай холбоотой гэр бүлийн халдвар бүртгэгдэж нийт 40, гутлын цехтэй холбоотой халдвар 26, Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвтэй холбоотой халдвар үргэлжилж нийт 17 тохиолдол болсон байна. Мөн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийтийн байранд голомт идэвхтэй байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ