"Эдгэсэн иргэдээс дахин халдварт өртсөн тохиолдол бүртгэгдээгүй"

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.05/ хийлээ.
Эдгэсэн иргэн дахин халдварт өртсөн тохиолдол бий юу?
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл:
-Манай улсад коронавирусийн халдвараар өвчилж эдгэсэн хүмүүсээс дахин халдварт өртсөн тохиолдол бүртгэгдээгүй. Англи, АНУ, Солонгос зэрэг улс орнуудад эдгэрсэн хүн дахин халдварт өртсөн гэсэн мэдээлэл бий. Энэ нь шинэ мутацид орсон вирус эсвэл архаг хэлбэрт шилжиж байгаад дахин сэргэсэн эсэхийг судалж байгаа.
Тусгуурлах байрны агааржуулагч хоолойгоор халдвар дамжих боломжтой юу?
-Дэлхий нийтэд агааржуулалтын талаарх олон асуудал яригдаж байгаа. Сингапур, Хонг Конг улсад ажилчдын нийтийн байранд халдвар тарсан нь агааржуулалтын хоолойгоор дамжсан байх магадлалтай гэсэн судалгаа бий. Гэхдээ агааржуулалтын хоолойгоор дамжсан гэж батлагдсан зүйл байхгүй. Тандалт судалгаа хийж эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Манай улсын нийтийн байр, нэг байрны хүмүүс халдварт өртсөн тохиолдолд НЭМҮТ-ийн Орчны алба тандалт судалгаа хийж байгаа.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ