С.Амарсайхан: Шийдэж чадахгүй байгаа асуудлаа битгий нуу, Б.Ууганбаяр дарга аа

Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллаж байна.
Шадар сайд "Шуурхай штабт аргаа ядсан хүмүүс хандаж байна шүү дээ. Иймд асуудалд яг өөрийнхөө үр хүүхэд, гэр бүл шигээ ханд, Шуурхай Штабын дарга аа. Энэ цаг үеэс хойш нэг ч иргэний асуудлыг шийддэггүй, утсаа авдаггүй, хайгаад олохгүй байна гэдэг асуудал хэлэхгүй. Шийдэж чадахгүй байгаа асуудлаа битгий нуу.
Гадаад руу явах хүсэлтэй, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Улсын хилээр нэвтрүүлэх асуудалд Консулын газраас анхаарал тавьж шийдэх хэрэгтэй байна. Том ажлын үр дүн жижиг асуудлаас шалтгаалдаг. Энд бид мянга сайхан зүйл яриад тэнд хэрэгжихгүй байж болохгүй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ