ХЭҮК Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд хяналт шалгалт хийв

img

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг тус тус үндэслэн ХЭҮК Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвд асруулагчдын эрхийн хэрэгжилт, тус төвийн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

 

Шалгалтын Ажлын хэсгийг Хүний эрхийн үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд удирдаж, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус төвд асруулагчдаас санал асуулга авах, хоол хүнс бэлтгэх хэсэг, амьдрах орчин, харилцаа хандлага зэрэг нөхцөл байдалтай биечлэн танилцаж, ахмад настны эрхийн хэрэгжилтийг шалгаж байна.

 

Мөн Коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас өгсөн “Ковид-19” зөвлөмж, Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хянаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

C
2021-02-07
!!!:
Байнгын, тасралтгүй хяналт тавихгүй бол энэ мэт нэг удаагийн шалгалт олигтой үр дүн өгөхгүй ш дээ. Асруулагч нарын дундаас "Ардын хяналт" тавьдаг нэгжийг бий болгож, хүний эрхийн болон бусад холбогдох байгууллагуудтай нягт харилцан ажиллагааг бий болгох хэрэгтэй.
2021-02-07
zochin:
ongorson choino n chudlaa ajil chiisen bolj charagdach um!!!, chairan chunii ami nas!!!
2021-02-06
C
zochin:
ongorson choino n chudlaa ajil chiisen bolj charagdach um!!!, chairan chunii ami nas!!!
2021-02-06