А.Амбасэлмаа: Ойрын хавьтлуудаас олноор халдвар илэрч байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг /2021.02.06/ хийлээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 61 хүнээс халдвар илэрчээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗООНОЗ, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд, Дорноговь аймгууд, Чингэлтэй, Сүхбаатар,Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораториудад өчигдөр /2021.05.05/ нийтдээ 28853 хүнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс 61 хүнээс коронавирус илэрлээ.
Илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Шинэ халдварууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, халдвар голомтлон гарч буй газруудаас илэрлээ. Тухайлбал Сүхбаатар дүүргийн Бэлх орчим дахь гутлын цех, "Монгол шир" ХХК, ББСБ, нийслэлийн "Амаржих" газар, гэр бүлийн ойрын хувьтлуудаас илэрсэн.
Сүүлийн үед халдварын голомт, цар хүрээ нэлээд тэлж Улаанбаатар хотын хэд хэдэн хороодод өвчлөлийн идэвхжилт өндөр байна. Дээр дурдсан голомтуудаас улбаатай гэр бүлийн хавьтлууд эрс нэмэгдэж байна. Тухайлбал "Монгол шир" ХХК-аас хамаатай 45 тохиолдол бүртгэгдсэнээс 22 нь ажилтан, түүнээс улбаатай найз нөхөд, гэр бүлийн нийт 45 тохиолдол бүртгэгдсэн байна. Гутлын цехийн зургаан ажилтан өвдөхөд тэдний гэр бүл, найз нөхөд гээд 31 хүн өвчилсөн. СХД-т худалгаа үйлчилгээ явуулдаг захын зургаан хүн өвдөхөд түүний ар гэр, гэр бүлийн 25 хүн өвчилсөн байна. ББСБ-ын долоон хүн халдвар авахад тухайн байгууллагаар үйлчлүүлсэн, ах дүү, төрөл садан гээд 42 хүн өвчилсөн.
Энэмэтчилэн халдварын тархалтын хүрээ улам нэмэгдэж байна. Ойрын хавьтал нийт 800 гаруй, хоёрдахьч хавьтал 476 байгаа. Үүнээс улбаалан ар араас нь олон хохирол үүснэ. Тиймээс ард, иргэд маань зөвлөгөө, зөвлөмжийг маш сайн авч хэрэгжүүлж, хувийн ариун цэврээ сахих хэрэгтэй байна.
Нийслэлийн "Амгалан" амаржих газарт хоёрдугаар сарын 1-нээс халдвар илэрсэн. Хоёр нь амаржсан ээж бусад нь эмч, эмнэлгийн ажилчид байна. Улмаар тухайн эмнэлэгт эрэмбэлэн ангилалд хийж 93 эхийг эмнэлгээс гаргаж, гэрийн ажиглалтын арга хэмжээг зохион байгуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсийг өөр эмнэлэг, тасагт шилжүүлэх ажлыг үргэлжлүүлж байна" гэж мэдээлэв
Улаанбаатар хотод коронавируст халдварын батлагдсан тохиолдол 1153 болсон. Нийслэлийн хэмжээнд 12 халдварын голомт өндөр идэвхтэй байна.

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиоллдлын тоо 1989 болсон. Үүнээс сүүлийн 24 цагийн хугацаанд 19 хүн эмчлэгдэн гэртээ харьж эдгэрсэн иргэдийн тоо нийт 1449 буюу 73 хувь болжээ. ХӨСҮТ-ийн клиник, Цэргийн төв эмнэлэг, ХАН-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, УНТЭ-т нийт 527 хүн коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 79, хөнгөн 442 хүн эмчлэгдэж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ