Кипрт ирсэн хүн бүрийг 3-14 хоног тусгаарлана

img

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын зургааны өдрөөс эхлэн Кипр арал дээр ирсэн бүх зорчигчийг 3-14 хоног тусгаарлах журам үйлчилж эхэлжээ. Тусгаарлалтын хоног нь аль улсаас ирснээс хамаарах гэнэ. 
 

Ийм журмыг Киприйн Сайд нарын зөвлөл коронавирусийн тахалтай тэмцэх зорилгоор гаргасан байна. Журмын дагуу энэ арал дээр ирсэн хүн бүр 72 цагийн дотор коронавирус илрүүлэх молекулийн тест өгч, төлбөрийг өөрөө төлөх ёстой аж.

 

Кипр улс жуулчдын ирэх орнуудыг тухайн улсын халдварын нөхцөл байдлаас хамааран гурван ангилалд хуваажээ. Австрали, шинэ Зеланд, Сингапур, Тайланд гэсэн орнууд А ангилалд багтсан бөгөөд эдгээр улсын иргэд Кипр рүү зорчиход шинжилгээний хариу шаардахгүй аж. Харин Грек, Герман, Хятад, Норвеги, Финланд зэрэг орнуудыг В бүлэгт багтаан, эдгээр орнуудаас ирэхийн тулд нисэхээсээ 72 цагийн өмнө шинжилгээ өгсөн байхыг шаардах юм байна.

 

ОХУ зэрэг халдварын тохиолдол өндөртэй орнуудыг С бүлэгт багтаан, энэ бүлгийн орнуудаас гагцхүү тодорхой ангилалд багтсан этгээдүүдийг Кипр рүү нэвтрэхийг зөвшөөрчээ. Энэ ангилалд багтсан орны иргэд коронавирусийн шинжилгээний хариу үзүүлэхийн дээр Кидрт ирснийхээ дараа 10 хоног тусгаарлагдах аж. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ